
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэгт айлын хашаан дотор үхэр орж ирээд үхсэн гэсэн дуудлагыг 19:01 цагт өгснөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсээс холбогдох мэргэжилтэн газар дээр нь очиход бор саарал зүстэй охин бяруу тэжээлийн хордлогоор үхсэн байсныг Улиастайн эцэст уулын бэлд нүхэнд булж ариутгал хийж аюулгүй болгосон байна. Ер нь энд тэнд мал үхсэн байхыг харсан үзсэн хүн яаралтай онцгой байдал, мэргэжлийн хяналтанд мэдэгдэж байхыг холбогдох албаныхан нь анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/