
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн
өмгөөлөгч өнөөдөр мэдээлэл хийхээр боллоо. Түрүүчийн долоо хоногт Ч.Гансүхийн цагдан хорих хугацааг үргэлжлүүлэх
эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болох байсан учир өмгөөлөгч нь мэдээлэл хийхээ хойшлуулсан. Тэгвэл өнөөдөр тэрбээр дахин хэвлэлийн хурал зарлалаа. Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн
даргаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга
Ч.Энхбат, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн , Ч.Гансүх нарт холбогдох
хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх болон нийслэлийн шүүхийн шийдвэрийн
дагуу нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа билээ. Тэднийг хууль
бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, авлига хээл хахууль авахыг завдсан,
эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр буруутгаад байгаа
юм. Харин эл хэрэгт холбогдсон Г.Ганзул гэгчийн /Ч.Гансүхийн хүү бөгөөд
түүний нэрийн дансанд нь 16 тэрбум төгрөг байршуулсан байсан юм/ хэргийг
тусгаарлан шалгаж, мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/