
Аравдугаар сарын эхээр Казахстаны Алматы хотод болох боксын ДАШТ-д 64 кг-ын жинд өрсөлдөх тамирчин хараахан тодроогүй байгаа билээ. Учир нь МУГТ У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг нарын сорилго тэмцээнд ялсан нь дээрх ДАШТ-д оролцох эрхээ авах юм. Энэ сорилго тэмцээн өнөөдөр Эрдэнэт хотод болох бөгөөд "Эх орон" телевиз 16.00 цагаас шууд дамжуулна.
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн хувьд ДАШТ-д орохын тулд он гарснаас хойш бэлтгэл хийжээ. Гэсэн ч Монголын боксын холбооноос залуу тамирчин ОУХМ З.Энхзоригийг оролцуулахаар дэмжиж байгаа юм.