
Гаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг зохион байгуулсанаар Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр УБТЗ-ын суудлын вагон депогийн вагоны үйлчлэгч Х нь Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний өөрийн ажлын өрөөндөө 90 хайрцаг буюу 1080 ширхэг БНХАУ-д уйлдвэрлэсэн мэс заслын утсыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоосон байна. Мэс заслын утас нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3.1.5 дахь заалтад “эмнэлгийн хэрэгсэл” гэсэн ангилалд багтдаг бөгөөд улсын хилээр нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөлтэй аж, ахуй нэгж импортлохыг шаарддаг бараа юм. Тус үйлдлийг Төмөр Замын цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасаг, Тээврийн прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад учирсан хохирлын хэмжээ эрүүгийн хэргийн хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул хэрэгсэхгүй болгож захиргааны арга хэмжээ ноогдуулахаар энэ сарын 19-ний өдөр Гаалийн байгууллагад шилжүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/