ТЕГ-аас “Гал үндэстэн” холбооны Ч.Мөнхбаяр нарын зургаан гишүүнийг энэ сарын 16-наас эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Цэргийн зориулалтын улаан өнгийн тротил хэмээх тэсрэх бодис “Централ тауэр", БОНХЯ-наас олдсон нь хэргийг улам ээдрээтэй болгосон билээ. Улаанбаатарт болсон энэхүү явдал аймаг, орон нутгийн иргэдийг ихэд түгшээсэн бололтой. Дөрөв хоногийн өмнө Орхон аймгийн Цагдаагийн газарт “Орхон аймгойн ЗДТГ дотор тэсрэх бөмбөг тавьсан байна” гэсэн мэдээлэл иржээ. Цагдаагмйнхан аймгийн Тагнуулын хэлтэс, онцгой байдлын апбанд мэдэгдэж түргэн авахуулсан байна. Тамгын газар, “Уурхаймин" соёлын ордны ажилтнуудыг ажлын байрнаас нь гаргаж, шалгалт явуулжээ. Энэ хооронд бөмбөг тавьсан гэх мэдээллийг өгсөн 60 гаруй насны эрэггэй Х-ийг утасны дугаараар нь хөөн илрүүлж, байцаалт авчээ. Тэрээр “Бөмбөг тавьсан гэх мэдээллийг хоёр эмэгтэйн ярианаас дуулсан. Улаанбаатарттэсрэх бөмбөгтавьсан хэрэг гарсан учраас иргэнийхзэ үүргийг биелүүлж цагдаад дуудлага өгсөн” гэжээ. Апбаны хүмүүс Х-ээр заалгуулан шалгахад Эрдэнэтэд хотод хувийн үсчингээр ажилладаг хоёр эмэгтэй байжээ. Тэд ‘Нийслэлд тэсрэх бөмбөг тавьсан гэсэн. Манай Эрдэнэтийн захиргаа дотор тэсрэх бөмбөг суурилуулсан бол яана гэснийг настай хүн буруу ойлгосон байх” гэж мэдүүлжээ. Иргэний үүргээ биелүүлсэн ч хуулийн байгууллагуудыг худал мэдээллээр түргэн авхуулсан Х-ийг Орхон аймгмйн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаад өдөртөө явуулжээ.Эх сурвалж: Үндэсний шуудан



















































