Өмнөд Солонгосын өсвөрийн хөлбөмбөгчдийн холбооноос зохион байгуулдаг Азийн хөлбөмбөгийн 12 хүртэлх насны фестиваль ирэх сарын 3-6-нд Инчон хотод болно. 42 орны баг тамирчид өрсөлдөх энэ тэмцээнд улсаа төлөөлөн оролцох эрхийг Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн дэргэдэх “ДМЮ” клубын 11 хүртэлх насны баг авсан байна. Тус баг нь энэ жил “Их талын дуулиан”-аас зохион байгуулдаг футзалын “Дуулиан-2020” болон Монголын хөлбөмбөгийн холбооны гадаа талбайн УАШТ-д түрүүлж байсан юм.
