Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн өмгөөлөгч А.Ундрах, П.Гансүх нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ч.Гансүхийг хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, авлига хээл хахууль авахыг
завдсан, эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр буруутгаад
байгаа. Тэгвэл түүний өмгөөлөгч нар Ч.Гансүхэд мөрдийн байцаалтын явцад тулгаад буй 17 тэрбум төгрөг, нууц амрагийнх нь дансанд байсан гэх таван тэрбум төгрөгийн хэрэг нь ор үндэслэлгүй гэж мэдэгдлээ. Одоогоор Ч.Гансүхийн хоёр хүүхдэд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа бөгөөд нэгийг нь 14 хоног цагдан хориод гаргажээ.




















































Сэтгэгдэл (6)