Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би... хэмээн шүлэглэсэн Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсний 80 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойд зориулсан "Дөрвөн цагийн тал" хүндэтгэлийн цэнгүүн энэ сарын 27-нд 17:00 цагт Соёлын Төв Өргөөнд болох гэж байна.
Тэрээр Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, "Болор цом" наадмын анхны тэргүүн шагналтан юм. Түүний "Хөх даалимбан тэрлэг", "Сэгс цагаан богд", "Хар цас" зэрэг найраглалыг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Мөн тэрээр олон арван шүлэг тэрлэсэн байдаг бөгөөд таван ном, хоёр дуурь бичсэн аж.