
Замын цагдаагийн газрын Шуурхай албаны утсанд нийт 469 дуудлага бүртгэгдсэнээс зам тээврийн хэргийн шинжтэй 198, осол, зөрчлийн шинжтэй 271 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Зам тээврийн хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 5,3 хувиар буурсан байна. Харин нийслэлийн Цагдаагийн газар иргэд аж ахуйн, нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 21 107 мэдээ, мэдээлэл хүлээн авч, 690 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өмнөх 14 хоногтой харьцуулахад мэдээ, мэдээлэл 323 нэгж буюу 1.5 хувиар, гэмт хэрэг 5 нэгж буюу 0.7 хувиар буурчээ.
Д.Ундрах /24tsag.mn/