
Тоглолтонд 250 гаруй монгол үндэстэн оролцох бөгөөд Тува, Буриад, Халимаг улсуудаас үндэсний соёлын чуулгууд ирэх гэнэ. Мөн тус тоглолтын “Олуулаа” уриаг дэмжиж, Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүрэлцэн ирэхээ мэдэгджээ.
Түүнчлэн “Хамаг Монгол” төслийн хүрээнд хийгдсэн цомгийн нээлт энэ сарын 26-нд “Хөх нуруут” төв дээр болох аж. “Зээргэнэтийн шил”, “Залбирал”, “Хар хархан харц”, “Хамаг Монгол” зэрэг нийт 18 дуунаас бүрдсэн энэхүү цомог нь монгол үндэстний ая аялгууны гайхамшигийг нэгэн дор багтаан өгснөөрөө ихээхэн онцлогтой юм.
А.Наран
Сэтгэгдэл (3)