
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг нарын сорилго тулааны нэгдүгээр үе энэ тэнцүү өндөрлөж тэмцээний хоёрдугаар үе эхэллээ. Талбайн шүүгчээр ОУХМ ахмад шүүгч н.Аюур ажиллаж байна. Тэдний хэн ялсан нь насанд хүрэгчдийн 2013 оны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ийн жинд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрхтэй болох юм.