Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.09.00 цагт Спортын төв ордонд “ЯВГАН АЯЛЛЫН МАРШРУТ ТОГТООХ, ЗАМ ДАГУУХ ТОХИЖИЛТ ” сэдэвт сургалт семинарыг бүх аймаг орон нутгийн аялал жуулчлалын мэргэжилтнүүдэд зохион байгуулна.
Эрүүл мэндийн салбарт ажиллагчдын цалин хөлс, ажлын нөхцөл хэр байсныг танилцуулах Хэвлэлийн бага хурал МҮЭХ-ны байранд 11.00 цагт болно.
14.00 цагт Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Гэр хорооллын хөгжлийг дэмжих хороодын хамтарсан хурлаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн байршил тогтоох тухай хэлэлцэнэ.
Өнөөдөр 9:00 цагт Спортын төв ордны 4 давхрын хурлын зааланд “Явган аяллын маршрут тогтоох, зам дагуух тохижилт” сэдэвт сургалт семинарыг бүх аймгийн аялал жуулчлалын мэргэжилтнүүдэд зохион байгуулна.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар өнөөдөр 11.00 цагт төрийн ордны “Г” танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хурлаар “Өршөөлийн хуулийн төсөл”-ийн талаар танилцуулах юм байна.
Ц.Оюунгэрэл сайдын урилгаар БНХАУ-ын соёлын сайд ноён ЦАЙ У хүрэлцэн ирж байгаа бөгөөд 15:00 цагт Төрийн ордны ёслолын “Б” танхимд хүлээн авч уулзана.
Хангарьд ордны 14-н давхарт 09.00 цагаас Нийслэлийн экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, JICA, Нийслэлийн агаарын чанарын албатай хамтран агаарын бохирдлыг бууруулах хяналт шалгалтын бэхжүүлэх төслийн хоёрдугаар үе шатны санамж бичигт гарын үсэг зурна.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан болох гэж байгаатай холбогдуулан Төсөв, санхүү, эдийн засгийн байнгын хорооны хурал өнөөдөр 10.00 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Хурлаар Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг батлах тухай, Хог тээврийн хураамж батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.



















































