
Анхандаа яруу найрагч-зохион байгуулагчтай эхэлсэн энэ үйл явдалд яваандаа дэлхийн өнцөг булан бүрээс хөгжим, дүрслэх урлагийнхан болон гэрэл зурагчид нэгдэн салбар хоорондын эвсэл болон өргөжин тэлсээр байгаа юм. Энэ нь энх тайван, улс төр, нийгэм, хүрээлэн байгаа орчны өөрчлөлтийн төлөө зохион байгууулагддагаараа онцлог бөгөөд үүнд манай улс идэвхтэй оролцдог байна.
Тухайлбал энэ сарын 26-27-ний өдрүүдэд МУИС, МУБИС, СУИС, “Гурван Эрдэнэ”, “Их Монгол”, “Их Засаг” зэрэг их дээд сургуулиудад яруу найргийн чөлөөт уншлагууд болно. Харин Монгол дахь яруу найргийн нэгдсэн уншлага нь энэ сарын 28-нд 11 цагт Дашчойлин хийдэд болох бөгөөд интернэтийн сүлжээгээр АНУ-ын Сан Франциско хот дахь зохион байгуулах төвтэй шууд холбогдох юм байна.