Өнгөрсөн ням гарагт Баянзүрх дүүргийн XII хороонд байрлах “МТ” ШТС-ын зүүн талын автомашины зогсоолд байсан “Land-80” автомашинаас хар өнгийн цүнхтэй бэлэн 10 сая төгрөг алдагдсан байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн I хэлтсийн цагдаа нар шалгаж байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн бямба гарагт Баянгол дүүргийн XX хорооны “Энхжин” худалдааны төвийн гадна иргэн Г-ийн эзэмшлийн асаалттай орхисон “Isuzu Bighorn” автомашин алдагджээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн II хэлтсийнхэн шалгаж байгаа аж. Энэ мэт хэргүүд их гарч байгаа ба иргэд харуул хамгаалалттай газар автомашинаа байрлуулж, автомашин дотроо их хэмжээний мөнгө, эд зүйлээ орхихгүй байхыг НЦГ-аас анхааруулж байна.Д.Ундрах /24tsag.mn/



















































