зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засгийн асуудлаар хийсэн дүгнэлтийг танилцууллаа

2013-9-24
0
ЖИРГЭХ

байнгын хороо    Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.

  УИХ-ын даргын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон дэд хэсгэээс холбогдох яамдын асуудал хариуцсан газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор “Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд хийсэн судалгаа, цаашид баримтлах бодлогын асуудлууд” гэсэн судалгааг өнгөрсөн 5 дугаар сарын байдлаархи мэдээлэлд тулгуурлан хийжээ. Судалгааны явцад ажлын хэсэг 3 удаа, ажлын дэд хэсэг 10 удаа хуралдаж,  гишүүдийн санал болон нэмэлт мэдээллийг тусган Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар бэлтгэсэн боловч цаг хугацааны хувьд хэлэлцүүлэх боломжгүй болсон тул ажлын хэсгийн гишүүд болон УИХ-ын зарим гишүүнд хүсэлтийн нь дагуу уг судалгааны тайлантай таницлах боломж олгосон гэдгээ байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар хэллээ.

  Судалгааны үр дүнд УИХ-ын даргын захирамж, судалгааны удирдамжид заасан чиглэлийн дагуу Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тухайн үеийн байдал /энэ оны 5 дугаар сар/-д үнэлгээ хийж, өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй тулгамдсан асуудлууд болон бодитой шалтгаанууд байгааг 5 чиглэлээр гаргаж Засгийн газарт хүргүүлсэн юм байна.

   Эдийн засгийн гадаад орчин, гадаад харилцаа чиглэлээр:

  -Эдийн засаг бүхэлдээ уул уурхай, импортоос хэт хамааралтай, зэс, нүүрс, төмрийн хүдрийн дэлхийн зах зээлийн үнэ төдийлөн өсөхгүй, экспортын хэмжээ буурах зэрэг эрсдлээс шалтгаалан эдийн засагт цэвэр дүнгээр орж ирэх валютын хэмжээ буурч, улмаар гадаад худалдааны алдагдал нэмэгдэж болзошгүй;

  -Урсгал дансны алдагдал тогтмол өндөр, бууралт ажиглагдахгүй байгаа нь дотоодын эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлж, санхүүгийн тогтворгүй байдлыг үүсгэж болзошгүй; Урсгал дансны алдагдалтай зэрэгцэн, гадаад өрийн түвшин нэмэгдэж байгаа нь урт хугацаандаа эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай;

   -Монгол Улсын олон улсын зээлжих зэрэглэл буурсан;

  -Манай улсын эдийн засаг цөөн тооны зах зээл, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүний экспорт, импортоос хэт хамааралтай байгаа нь бодит хүндрэл дагуулж, БНХАУ-тай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хэт давамгайлж байгаа,

  -Сүүлийн үед гуравдагч хөрш орнуудын дунд манай хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй, эрсдэлтэй болсон гэсэн ойлголт бий болсон.

  Эдийн засагт нөлөө бүхий томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн тухайд:-Монгол Улсын уул уурхайн салбар нь дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл болж байгаа хэдий ч уул уурхайн салбарыг цаашид хөгжүүлэхэд тээвэр, эрчим хүч, ус хангамж зэрэг дэд бүтцийн асуудлыг одоог хүртэл шийдээгүй байгаа нь хүндрэл үүсгэж байна;

  -Уул уурхайн салбарт хийгдэж байгаа борлуулалтын болон хөрөнгө оруулалтын гэрээнүүдтэй холбоотой асуудлууд ихээр гарч, тэдгээрийг сайжруулах чиглэлээр ажиллахад олон хүндрэл учирч, үүнээс шалтгаалж төслийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх үзэгдэл цөөнгүй гарч байна;

 -Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн нөөц маш их шаардлагатай байгаа тул хуваарилалтыг оновчтой хийх;

  -Хөрөнгө оруулалтын төслийн судалгаа, тооцоо, зураг төсөв муу хийгдэж байгаагаас хөрөнгө оруулалтын төлөвлөлт алдаатай болох, хөрөнгө үр ашиггүй зарцуулагдах үзэгдэл гарч байна;

   -Уул уурхайн томоохон ордуудыг түшиглэсэн төмөр замын сүлжээ одоог хүртэл баригдаж эхлээгүй байгаагаас гадна одоогийн сүлжээ ачаа нэвтрүүлэх хүчин чадал бага, төмөр замын суурь бүтэц эзэмшигчдийн зүгээс тээвэрлэлтэд тавьдаг хориг саад их, төмөр замын тээврийн тарифын бодлого, тогтолцоо төлөвшөөгүй, үндсэндээ төмөр замын тээвэрлэлтийн үйл явцыг нарийн зохицуулсан эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй байна,

  Гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухайд:-Монгол Улс руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 2000 оноос аажмаар өсөх хандлагатай явж ирсэн боловч дэлхийн болон бүс нутгийн хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан, Монгол улсад орж ирж байсан уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын үе шат дууссан, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулсан зэрэг тодорхой шалтгааны улмаас 2012 оноос буурч эхэлсэн;

  -Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах тал дээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч хариуцлагагүй үг, үйлдэл, мэдээлэл буруу ойлгогдож баыйгаа зэргээс шалтгаалан хөрөнгө оруулалтыг үргээх явдал гарч байна;

  -Гадаадын шууд хөрөнгө оруулалтын бүтэц ихээхэн өрөөсгөл, нийт шууд хөрөнгө оруулалтын 85 орчим хувь нь уул уурхайн салбарт оногдож байгаа нь улсын эдийн засаг, экспорт нь цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамаарсан бүтэцтэй болсныг харуулж байна;

  -Манай Улсад хөрөнгө оруулалтыг дэмжсэн, урамшуулсан эсхүл хөнгөлөлт олгосон эрх зүйн цэгцтэй орчин бүрдээгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг шаардлагатай салбар, үйлдвэрт болон хөдөө орон нутагт ялгавартай татах “урамшууллын” тогтолцоо байхгүй;.

  -Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих стратеги, хууль эрх зүйн орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалт нэн шаардлагатай салбар, бүс нутагт оруулах хөрөнгө оруулалтыг урамшуулах тогтолцоог бий болгох.

   Макро эдийн засгийн байдлын хувьд:-2012 онд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдал өмнөх жилүүдэд байгаагүй өндөр түвшинд хүрсэн нь мөчлөг дагасан төсвийн бодлого, ирээдүйн экспортын орлогоо барьцаалж авсан богино хугацаатай зээлээр санхүүжүүлсэн нийгмийн хавтгайрсан халамж буюу бэлэн мөнгө тараалт, гадаад секторын эрсдэлд өртөмтгий эмзэг байдал, эрдэс баялгийн салбараас хэт хараат байдал зэргээс шалтгаалсан.

  -Эдийн засгийн өсөлт 13-16 хувь өсөхөөр байгаа боловч эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлж байгаагаас эдийн засгийн төлөв нэлээд тогтворгүй байна.

  -Сүүлийн 3 жилд уул уурхайн салбарын өсөлтийн улмаас гадаад худалдааны эргэлт ДНБ-ий хэмжээнээс давж, экспортын орлогын 93%-ийг эрдэс бүтээгдхүүний орлого бүрдүүлэх болсноор манай эдийн засаг гадаад гэнэтийн шоконд улам өртөмтгий болж байна.

 -Бондын хөрөнгийг ашиглан хэрэгжүүлэх томоохон төслүүдийн хувьд төлөвлөлтийн бэлтгэл ажлыг хангаж, техник эдийн засгийн үнэлгээ хийхэд хугацаа шаардлагатай байгаа тул их хэмжээний хөрөнгө оруулалт түрүүлж гарах магадлал бага байна. Өсөлтийн хурдац эдийн засгийн үйлдвэрлэх хүчин чадлаас түрүүлж байгаа учраас Чингис бондын эх үүсвэрээр улсын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг нэмж санхүүжүүлэх нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг шахаж, эдийн засгийн өсөлтөд үзүүлэх үр нөлөө нь хязгаарлагдахын зэрэгцээ инфляцийн дарамт үүсгэж болзошгүй.

  -Төсвийн бодлого байнга тэлж, мөчлөг дагасан шинжтэй байгаа нь эдийн засаг тууштай, тогтвортой өсөхөд эрсдэл болсон хэвээр байна. Төсвийн алдагдал ихээр хуримтлагдаж эхэлсэн энэ үед эрдэс баялагийн зах зээл дээр гэнэтийн цочрол үүссэн тохиолдолд Сангийн яам асуудлыг зохицуулан шийдвэрлэх боломж хязгаарлагдмал байна;

  -Нэгдсэн төсвийн орлогын хэт өндөр төсөөлөл, гадаад орчны таагүй орчноос шалтгаалж тасарсан тохиолдолд төсвийн алдагдал 6-8 хувь болох магадлалтай байна. Энэ нь өндрөөр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө тасрах эрсдлийг дагуулж байна.

  -Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Хөгжлийн банкны санхүүжилт, мөн Чингис бондын зарцуулалт төсөвт дарамт учруулахаар байна.

  -Тогтворжуулалтын санд хангалттай хэмжээний эх үүсвэр бүрдээгүй байгаа нь түүхий эдийн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэлээс хараат хэвээр байгааг харуулж байна.

  -Санхүүгийн зах зээлийн тэнцвэрт байдал алдагдсан, банкны салбар хэт давамгайлсанаас санхүүгийн зах зээл нь эдийн засгийн эрчимт өсөлтөө гүйцэлгүйгээр саад тотгор болох төлөв ажиглагдаж байна.

 -Валютын захыг хямралаас сэргийлэх үндэсний механизмыг бий болгох шаардлагатай болж байна.

  -Эдийн засгийг хямралаас хамгаалахын тулд дотоодын эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, салбар, гадаад худалдаа, валютын урсгалыг тэнцвэржүүлэх шаардлагатай.

   -Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээр дамжуулан эдийн засагт оролцож буй төрийн оролцоо өндөр , үр ашиг харьцангуй бага, менежмент сул байна гэж дүгнэжээ.

  Мөн бусад асуудлын хүрээнд байгаль орчин, ногоон хөгжил, эрүүл мэнд, ядуурал, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого, худалдан авах үйл ажиллагаа, эдийн засаг дахь төрийн оролцоо зэрэг асуудлуудыг авч үзсэн байна.

   Дараа нь хуралдаанд оролцсон тус байнгын хорооны болон бусад гишүүд ажлын хэсгийн мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авлаа. Тухайлахад А.Тлейхан гишүүн урсгал дансны алдагдал өндөр байгаагийн шалтгаан юунд байгаа, төсвийн алдагдал хэр байгаа, Чингис бондын мөнгө төсөвт дарамт учруулж буй эсэхийг тодруулсан юм. Энэ талаар ажлын дэд хэсгийн гишүүн, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат өгсөн хариултдаа, урсгал дансны хувьд гадаадын компаниудын харилцах дансны үлдэгдэл гадагшлах хандлагатай байгаа, мөнгө орж ирэх нь багасч гарах нь ихэссэн тул валютын ханш өсөхөд нөлөөлж байгаа. Төсвийн алдагдал оны эхнээс тасарч яваа, оны эцэст дотоодын нийт бүтээгдэхүүний 6- 8 хувьд хүрч магадгүй, тэгвэл Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зөрчигдөхөд хүрнэ, гадныхны итгэл буурахад ч нөлөөлж мэднэ. Чингис бонд төсөвт дарамт болохгүй, харин ч тус нэмэр болж байгаа гэлээ. Тэрээр ажлын хэсэг улс орны эдийн засгийн байдалд ямар дүгнэлт өгч байгааг дахин тодруулсан гишүүний асуултад “Ажлын хэсэг байгаа нөхцөл байдлын талаарх баримт мэдээллийг гаргаж тавьсан, дүгнэлтийг гишүүд хийнэ. Ер нь улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа, цаашид улам хүндрэх хандлагатай байгааг тусгасан” гэдгээ хэлэв. Мөн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд нэгдсэн ойлголт өгөх үүднээс судалгааны ажлыг хийсэн, энэ судалгааны дагуу ямар чиглэлээр ямар арга хэмжээ авах нь зүйтэйг хавсралтаар гаргаж Засгийн газарт хүргүүлсэн гэлээ.

  Мөн гишүүн Д.Оюунхорол эдийн засаг хүндрээгүй гээд салбарын сайд нь мэдэгдээд байгаа атал эдийн засгийг удирдах чадвараа Засгийн газар тодорхой хэмжээгээр алдсан нь энэ судалгаанаас харагдаж байна гээд үнийг хэт зохицуулах гэсэн оролдлого нь сөргөөр нөлөөлж байгаа юм биш үү гэдгийг тодруулсан юм. Энэ талаар байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар эдийн засгийн байдал улам хүндэрч мэдэхээр байгаа учраас анхаарал хандуулах үүднээс судалгааг хийснийг дахин дурдаад УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа таван багц хуулийн төслүүд нь Засгийн газарт чиглэл болгосон судалгааны хавсралтад туссаныг онцлов. Харин дэд сайд О.Чулуунбат үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 2.9 их наяд төгрөгийн санхүүжилтыг Засгийн газар, Монголбанк хамтарч хийсэн, төрийн оролцоо, зохицуулалт их байгаад анхаарч дорвитой арга хэмжээ авах шаардлага байгаа гэсэн хариулт өгөв.

   Ажлын хэсгийн мэдээлэл, судалгааны тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкинд шалгалт хийхээр болсон нь сайн байна, иймээс УИХ-ын даргын захирамжаар байгуулагдаж ажилласан ажлын хэсгийн энэ тайланг байнгын хорооноос Монголбанкинд хийсэн шалгалтын дүнтэй нэгтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн бол гишүүн С.Дэмбэрэл ажлын хэсгийн дүгнэлт, судалгааны тайлантай холбогдуулан Засгийн газраас санал авахгүйгээр 3-5 байнгын хорооны хамтарсан тогтоол гаргаж цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй байна гэсэн санал хэлж байв.

   Ажлын хэсгийн мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан гишүүдийн ихэнх нь энэ мэдээлэл, судалгааны тайланг эртхэн хэлэлцэх байсан юм, гэхдээ хожуу ч гэлээ хэлэлцэж улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт өгч байгаа нь чухал юм гэдгийг онцолж байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    2 цаг 1 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    2 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 50 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    3 цаг 2 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    3 цаг 17 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    3 цаг 25 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 53 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК