МЗЭ-ийн удирдлагуудыг АТГ-т шалгуулах хэрэгтэй гэх шум хэдхэн хоногийн өмнө болсон МЗЭ-ийн Их хурлын үеэр тарсан. Тэгвэл тус эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга асан Х.Чилаажав, Гүйцэтгэх захиралын
алба хашиж буй Г.Мөнхцэцэг нарыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар
өгсөн талаар эх сурвалж мэдээллээ. Тэднийг чухам юунаас болж АТГ-т өгсөн талаар одоогоор мэдээлэл байхгүй ч ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл тушаал гаргаж, Монголын зохиолчдын эвлэл хэмээх төрийн бус байгууллагад Их хурлаа хийхэд нь дэмжлэг үзүүлж, 82 сая 600 мянган төгрөг олгосон. Магадгүй энэ мөнгөн дээр ямар нэгэн асуудал үүссэн болохыг үгүйсгэхгүй юм. Мөн хурлын үеэр МЗЭ-ийн нийт гишүүдийн зүгээс өнгөрсөн жилүүдэд зохиолчдын төв
байгууллагыг удирдсан хүмүүсийг ажлаа маш муу хийсэн гэсэн шүүмжлэлийг
хэлж байсан юм. Түүнчлэн ажлаа муу хийснээ нуухын тулд хөтөлбөр маягийн зүйл
боловсруулсан болж, өөрсдийгөө хаацайлах гэж байна гэж үзэх хүмүүс ч
байсан нь ийн АТГ-т шалгуулах сэдлийг бий болгосон байж мэдэх юм.24tsag.mn




















































Сэтгэгдэл (1)