
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Засгийн газартай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэхээр болжээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсээр ирсэн юм. Хурал өнөөдөр 11.00 цагт Төрийн ордонд болно.
14.00 цагт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хурлын танхимд Богд ар хороолол, Эко констракшны барилгуудад хийсэн шалгалтын талаар мэдээлнэ.
Үндэсний мэдээллийн төвд 11,00 цагаас "Дэлхийн шинэ эмх журам" хөдөлгөөнөөс Засаглалын шинэ тогтолцооны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
Уул уурхайн яам салбарынхны “Ил тод уул уурхай” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр болох гэж байна.
11.00 цагт Монголын бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбооноос бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах талаараа мэдээлэл хийнэ.