
Тус тэмцээнийг ССАЖЯ, Бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээн “UB palace”-д болно. Тэмцээнд 60 орчим орны 400 гаруй тамирчин таван насны ангиллаар өрсөлдөх аж. Манай улсаас тус тэмцээнд 20 гаруй тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа базаасан байна.