
Бразилийн нийслэл Рио Де Жанеро хотноо өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 1-н хүртэл жүдо бөхийн ДАШТ болж өнгөрсөн. Тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбоо тамирчдын чансааг шинэчлэн гаргасан байна. Тэрхүү жагсаалтад 66 кг-ын жинд барилдсан ОУХМ Д.Төмөрхүлэг, 73 кг-ын жинд зодоглосон Монгол Улсын Гавьяат тамирчин С.Ням-Очир нар тус тусын жиндээ дэлхийн чансааг тэргүүлжээ.
Энэ жилийн жүдо бөхийн ДАШТ-нд Гавьяат тамирчин С.Ням-Очир 73 кг-ын жиндээ тавдугаар байрт орсон бол ОУХМ Д.Төмөрхүлэг эхний тойрогтоо хийлж хоёр дахь тойрогтоо Дэлхийн аварга, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай Георгий Зантариад ялагдсанаар тэмцээнийг өндөрлөж байсан юм.
Сэтгэгдэл (3)