зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Том зүйлс холоос тод харагддаг

2013-9-25
0
ЖИРГЭХ
Уулын суганд яваа хүн тэр уулынхаа хэлбэр хэмжээ, дүр төрх, ойр орчмын уулс, байгалийн тогтоцтой хэрхэн холбогдож, уялдаж байгааг харах, бодитоор төсөөлөх боломж хомс байдаг. Уулаас холдох тусам бүх тодорхой харагдах бөлгөө.
   Сүгсэлзүүрүүд Уулын суганд яваа хүн тэр уулынхаа хэлбэр хэмжээ, дүр төрх, ойр орчмын уулс, байгалийн тогтоцтой хэрхэн холбогдож, уялдаж байгааг харах, бодитоор төсөөлөх боломж хомс байдаг. Уулаас холдох тусам бүх тодорхой харагдах бөлгөө.
   Монголд өрнөж байгаа үйл явдлуудын шалтаг, шалтгаан, мөн чанар, өрнөл, үйл явдлын хандлага, удирдлага хаа байгааг тогтоох, хэтийн чигийг тодорхойлохын тулд бидэнд холоос ажиглах, анзаарах шаардлага байна. Ингээд холын хүмүүсийн үгийг шинжицгээе.

Монголын байгальд хайртай харийнхан

   Саяхан Москвагийн Олон Улсын Харилцааны дээд сургуулийн (МГИМО) шинжээч Сергей Лузянин “Монголд занарын хувьсгал өрнөх үү?” гэсэн өгүүлэл бичжээ. Шинжээч оросын дүгнэлтүүд: “Монголын удирдлага занараас хий, түлш гаргах чиглэлд ихээхэн анхаарах боллоо.  2013 оны хавар америкийн Genie Energy корпораци охин компаниараа дамжуулан занарын салбарт туршилтын үйл ажиллагаа явуулах эрх авчээ. Монголд барууныхны идэвхтэйгээр нэвтрүүлж байгаа занарын төслүүдэд аюултай зүйлс байна. «Занарын хувьсгалын» зайлшгүй талаар баруун ид ярьж байхад Монголд бүр хэрэгжих гээд явж байх юм. Монголын удирдлага ч энэ алхмыг идэвхтэйгээр дэмжиж, сурталчилсаар байна. Занарын төслүүдийн цаана монголын удирдагчдын улс төрийн санаархал нуугдаж байгаа. Энэ санаархал нь юу гэхээр Улаанбаатар Оросоос нефть, хий зэрэг эрчим хүчний импортын хамааралтай байгаагаа зогсоож, АНУ болон “гуравдахь хөрш” гэх бусад улсуудтай эрчим хүчнийг харилцааг хөгжүүлэх сонирхол юм. Занарыг боловсруулах хүртэл ийм оролдлого нь техникийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч боломжгүй билээ.” гэжээ
   С.Лузянин цааш нь монголын олон нийтэд занарын технологи ямар “аюул, хөнөөлтэй” болохыг ойлгуулах нь монгол дахь байгаль орчны чиглэлээр ажиллаж байгаа ТББ-уудын хойшлуулшгүй үүрэг болоод байгааг анхааруулаад авчээ. Байзаарай, энд нэг л “но” байна.      
Оросын гадаад харилцааны бодлого, стратегийн голлох мэргэжилтэн яагаад гэнэт монголын байгальд санаа тавив? Тэр монголын байгальд тийм хайртай хүн үү?
Жаахан өөр өнцгөөс харъя. Сүүлийн таван жилд АНУ занараас хий болон түлш гаргах технологид үсрэлт хийсний улмаас байгалийн хийг гаднаас импортлох шаардлагагүй болж улмаар экспортлогч болж хувирлаа. Энэ нь дэлхийн эрчим хүчний тэнцвэрт байдалд өөрчлөлт оруулж эхлэв. ОХУ нь өнөөг хүртэл дэлхийн эрчим хүчний гол тоглогчдын нэг байсан. АНУ хийг их хэмжээгээр, хямд экспортлох боломжтой болсон нь Япон, Хятад зэрэг оросын эрчим хүчийг импортлогч томоохон орнуудын хандлагыг өөр зүгт эргүүлэх аюул бодитой болж ирлээ. АНУ Европын Холбоо руу эрчим хүч экспортлоод эхлэвэл тэр зүг дэх оросын орлого, стратегийн нөлөөлөл эрс буурч эхлэх нь мэдээж.
    Энэ зуур дундад азийн орнуудад ч занарын олборлох, ашиглах бодлого эрчимжиж эхлэсэн. Оросуудад жаахан харамсалтай нь тэнд хятадууд хөрөнгөө аль хэдийнээ оруулчихжээ. Бас балти хавийн улсууд Литвад “занарын хувьсгал” бодитоор хэрэгжив. Румын түүний араас замнаж энэ оны эхээр америкийн Chevron компанитай томоохон хэлцлүүд хийж байна. Польшид занарын хий олборлолтын асуудал нь геополитикийн агуулгатай болж, улс төрчид нь «оросын хийний хамаарлыг» арилгах сайхан боломж хэмээн дуу алдаж байна. Брюсселийн Евродын бодлогын төвийн шинжээч Петр Мачей Качинский «Газпром – бол Кремлийн гадаад бодлогын зэвсэг юм» гээд Польшийн Засгийн газрыг Европын эрчим хүчний аюулгүй байдлыг дээшлүүлэх занарын төслүүдээ хэрэгжүүлэхийн төлөө «бүхнийг хийхийг» уриалсан байна.     Дэлхийн геополитикийн нэртэй мэргэжилтэн Збигнев Бжезинский Вашингтонд европ азийн стратегийн чухал бүрэлдэхүүн хэсгийг европ, дундад азид «занарын хувьсгал» хийх явдал гэдгийг ухаарч ойлгохыг анхааруулсан байна. АНУ-ын Эрчим хүчний яамны судлагаагаар дэлхийн эрчим хүчний  хэрэглээ  2015 онд 1990-ээд оны дунд үетэй харьцуулахад 50% өсөх ажээ. Ийм нөхцөлд эрчим хүчний хангамж, аюулгүй байдлын талаар бүх улсууд анхаарахаас өөр аргагүйд хүрч байгаа юм.
   Саяхан румыны 20 хотод байгаль орчны төлөөх ТББ-ууд жагсаал зохион байгуулж,  «Chevron, гэртээ харь!» гэсэн уриа барьсан нь румынчуудын эрх ашиг лавтай биш ажээ. Тэднийг хөрш Болгарт дэмжиж жагссан нь бас сонирхолтой. Шалтгаан нь Добруж гэж занарын орд нь болгарын нутаг  руу жаахан түрж орсон байрлалтай гэнэ. Болгарууд занар ашиглах тухай бодож амжаагүй байхад иргэд нь жагссан нь нэг юм бодогдуулав. Болгар, Румыны байгальд хамгийн их “санаа тавьж” байгаа хүмүүс нь оросууд болж байна. Оросын хэвлэлүүд румыны байгаль орчин асар ихээр доройтож мэдэхээр зүйл болох гэж байгаад санаа зовнин, халаглаж бичицгээв.         Дорнод Европын мэдээллийн орон зайд “занарын хувьсгал” сүүлийн хоёр жил ихээхэн амттай сэдэв болж ирсэн бөгөөд энэ нь оросуудад хамгийн таагүй тусч байгаа юм. Бүс нутаг дахь оросын нөлөөг эрс сулруулах ийм хувьсгалыг тэд зөвшөөрөхгүй. Энэ бол их Оросын бодлогод харш нөлөөлөл юм.     
   Учир нь Софи, Варшав, Вильнюс, Киевт эрчим хүч, хийн асуудал нь ямагт оросын эсрэг үзэлтэй сүлжилдэж байдаг билээ. Румыны Ерөнхий сайд Виктор Понта “Оросоос нийлүүлж байгаа түлш, хийн үнэ нь эрчим хүчний аюулгүй байдлын талаар бодохоос аргагүйд хүргэж байгаа тул үүнээс гарах гарцыг занар гэж үзэж байгаа” тухайгаа мэдэгдэв. Chevron компаний захирал Том Холстын мэдээлснээс үзэхэд тэд Румынд 600 мянган га газарт олборлолт явуулахаар тохиролцсон байна. Chevron бас Литвын засгийн газартай тохиролцож байгаа ажээ. Хэрвээ “байгальдаа дэндүү хайртай” румыны “гал үндэстнүүд” гарч ирээд тээглээд хэвтчихгүй бол 2016 он гэхэд румын эрчим хүчний гачаалаас гарахаар төлөвлөж байгаа гэнэ. Мэдээж баруун ертөнц боломжийг алдахыг хүсэхгүй байна. “Төв болон Дорнод Европт 538 тэрбум куб метр занарын хийн нөөц бий” гэж АНУ-ын Эрчим Хүчний Мэдээллийн газар мэдээллээ. Тийм учраас америкчууд оросын байгалийн хийнээс занарын хий рүү шилжихийг европын улсуудад зөвлөж, техникийн болон мэргэжлтний туслалцаа үзүүлэхээр амлаж байна. 2010 онд Украинд занарын хайгуул хийх лицензийг  америкийн Exxon Mobil, английн Shell хоёрт олгожээ. ЕХ-ны  эрчим хүчний комиисар Гюнтер Эттингер Les Échos сэтгүүлд ярилцлага өгөхдөө Европын холбооны улсуудыг занар ашиглах төслүүдийг дэмжихийг уриалаад, « Бид Англи, Польш зэрэг улсуудад бүх европынхны шинжилгээ, зөвшөөрлийн үндсэн дээр занарын ордуудыг ашиглах асуудлыг нээлттэй авч үзэж байна» гэжээ. East European Gas Analysis компанийн таамаглалаар бол 2015 он гэхэд европт жилд 180 тэрбум куб метр занарын хий олборлох болно гэснийг Олон улсын эрчим хүчний агентлаг хэт өөдрөг төсөөлөл гээд 2030 онд ийм хэмжээнд очих байх гэжээ.                         Румынд 20 хотод зэрэг өрнөсөн эсэргүүцлийн жагсаал, түүнийг зохион байгуулсан ТББ-уудын цаана оросууд байгаа талаар хэвлэлүүд ил бичиж байна. Учир нь румынтэй залгаа Молдавт оросын эсрэг үзэл улам бэхжих өрнөх нэг нөхцөл нь румыны эрчим хүчний тусгаар байдал болох магадлал бий. Молдавт румыны дэмжлэгээр молдовенистуудын эсрэг мэдээллийн дайн байнга явагдаж байдаг. Молдовенистууд гэдэг нь Днестр орчимд явуулсан оросын цэргийн ажиллагааг дэмждэг, молдавчууд бол румынчуудаас өөр хүмүүс гэж сурталддаг нийгмийн хэсэг юм. Приднестрт оросууд цэргээ оруулаагүй бол Молдав Румынтай аль хэдийнээ нэгдчих байсан ажээ. Оросуудын гол эмзэглэл нь АНУ болон ЕХ оросын баруун хил дагуу дорнод европын «занарын холбоог» үүсгэж, «европтой интеграцчилах» гэж байгаа нь оросыг энэ бүс нутагт “хэн ч биш болгох” эхлэл гэж үзэж байгаад юм. Тийм учраас оросын гадаад бодлогын болон тусгай албадын зүгээс байгаль орчны доройтол гэдэг сэдвийг хөгжүүлэх замаар ТББ-уудаар дамжуулан иргэдийн эсэргүүцэл, тэмцлийг дорнод европт үүсгэхийг хичээж байна. С.Лузянины өгүүлэлд ч занарт анхаарч, монголын байгаль орчны төлөө тэмцэгч ТББ-уудыг хатгасан, турхирсан санаанууд байгаа нь анхаарал татна. Яг ийм үед “Гал үндэстэн” хэмээх байгал орчны төлөөх ТББ зэвсэглэн хөдлөж, өдөр дутмын зарим сонин “занарын сүйрэл” айсуй талаар сурталдаж эхлэсэн нь бидэнд болгоомжлох, анзаарах сэдлийг эрхгүй төрүүлж байгаа юм. “Занар аюултай” гэдэг сурталчилгаагаар дагнаж байгаа сонины сурвалжлагч О гэгч нь монголын нэр бүхий улс төрчдөөр дамжуулан, оросуудаас санхүүжилт авч байж магадгүй сэжиг, таамаглал бий. Учир нь энэ сурвалжлагч төмөр замын асуудлаар МАН-ын нөлөө бүхий улс төрчөөр дамжуулан санхүүжилт авч, гадны эрх ашгийг улайран хамгаалж байсан, мэргэжил нэгтнүүдийнхээ дунд “хөлсний бичээч” гэгдэх болсон цуутай этгээд юм.

   С.Лузянин “Монгол өнөөдөртөө «хөх тэнгэрийн орон» гэгдэж, дэлхий дээр байгаль орчноо цэврээр нь авч үлдэх ёстой цөөхөн орнуудын нэг болж байна. Удахгүй энэ бүхэн хурдтайгаар төгсөх болно” гэсэн заналхийллээр өгүүллээ дуусгасан нь оросын геополитик хэнд чиглэгдэж, хэнээр дамжин хэрэгжих гэж байгааг заасан өгүүлбэр юм. Оросын гадаад харилцаа, стратегийн бодлогыг тодорхойлогч институциудын (МГИМО, Фонд стратегической культуры г.м) сүүлийн үед гаргаж байгаа мэдээлэл, бодлогын өгүүллүүдэд шинжилгээ хийхэд тэд хоёр зүйл дээр монголыг онцгойлон “барихаар” хичээж байна. Энэ нь бидний сая дурдаад өнгөрсөн занарын асуудал. Нөгөө нь монголд аль хэдийнээ өрнөөд ужиг өвчин болчихоод байгаа “цөмийн аюулаас” айх хийрхэх өвчин юм.

   Ужигран хүндэрч байгаа “ураны аюулын” цаана хэн бий вэ?

    Монголын ураны мэдэгдж байгаа нөөцийг 30 мянган тонн гэж "Атомредметзолото" НХН-ийн тэргүүн дэд захирал  Тигран Хачатуров зарлаж байлаа. Оросууд монголын ураны тал дээр нилээд өөриймсүү, түрэмгий бодлого баримталдаг бөгөөд “энэ бол манай юм” гэж шуудхан хэлдэг юм. “Маршал Георгий Жуков байгаагүй бол Монголын уран хүнийх байх байсан”( Сегодня.ру, Ирина Антонова) гэж Халх голын ялалтын 70 жилийн ойн үеэр оросын хэвлэлүүд бахархалтайгаар тунхаглаж байлаа.
    1990 он хүртэл ОХУ Казахстан, Узбекстан, Монгол зэрэг орнуудад ураны хайгуулал олборлолтыг явуулж, бүрэн хяналтдаа байлгаж байсан. ЗХУ задран унасны дараачаас энэ хяналт үгүй болж орос ураны олорлолтоор дэлхийд 4 дүгээр байранд (3,5 мянган тонн) бичигдэх болсон бол казахууд(9 мянган тонн) хоёрдугаарт бичигдэж байгаад 2012 оноос жилд 12 мянган тонныг олборлосноор австралийг гүйцэн дэлхийд тэргүүлэх болж эхлэжээ. Гүн харамсалтай энэ олборлолтод ОХУ ямар ч хамааралгүй хоцорч байна. Учир нь казахстанд япон, канадууд хөрөнгө оруулчихсан, уранаа хятад, америкт экспортлодог.    Узбекистанд байдал дээрдэх юмгүй. Тэнд олборлосон бүх ураныг АНУ худалдаж авдаг. Узбекистан ураны нөөцөөрөө 7-рт, олборлолтоороо 5-рт бичигддэг. Одоо үлдсэн ганц боломж нь монголын уран болж байна. Монголд ураны нөөц бүхий 6 сав газар, илэрц бүхий 100-аад газар бий гэж оросууд үздэг. Гол давуу тал нь Приаргуны уран баяжуулах үйлдвэр монголын хилийн хажууханд байгаа юм.     2008 оны 4 дүгээр сард "Росатомын" тэргүүн С. Кириенко, Худалдаа, үйлдвэрийн сайд асан Х.Наранхүү нар уран олборлох салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурцгаасан ч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр энэ ажил бүтсэнгүй. Оросын улс төр судлаач Д.Савельевын бодлоор бол Монголын ураны салбарт оросын гол өрсөлдөгч, буруутан нь хятад болоод байгаа ажээ. Тэрээр энэ дүгнэлтээ хийхдээ Western Prospect, Khan resource зэрэг монголын ураны лиценз эзэмшиж байгаа компаниуд Хонгконгт төвтэй байгааг гол болгож байна. Тэдний ард Overseas Uranium Corporation гэж Хятадын Үндэсний Цөмийн корпорацид хамаардаг байгууллага бий гэнэ. Үнэн хэрэгтээ бол нэр дурдагдсан компаниудын лицензийг хууль бусаар цуцласан гэдэг нь арбитрын шүүхээр тогтоогдож, монгол оросын хамтын ажиллагаа бүтэлгүй болсон билээ.
    Оросын цөмийн томоохон мэргэжилтэн Вадим Живов Ведомости-д өгсөн ярилцлагадаа: “ураны зах зээл дээр олон туршлагагүй тоглогч, хөрөнгө оруулагчид гарч ирснээс болоод 2007 оны зунаас эхлээд ураны үнэ зүгсолтгүй өсч байна. 1 паунд ураны исэл 130 долларын орчимд эргэлдэх боллоо. Бидний тооцоогоор бол ойрын жилүүдэд ураны үнэ улам дээшээ цойлно. Ингэхгүй бол зах зээл дээр ураны хомсдол нүүрлэх болно. Одоогийн үнэ нь ураны геологи хайгуулын төслүүдийг хөгжүүлэх сонирхлыг өдөөхгүй байгаа юм” гэжээ. Тэгэхээр оросын геополитик, геостратеги болон эдийн зкасгийн сонирхлууд монголынхтой давхцахгүй байгаа нөхцөол байдлын улмаас монголын ТББ-ууд ашиглагдаж, Улаанбадрахад чухам тэдний хатгалгаар эсэргүүцэл өрнөөд байгаа гэсэн хардлага байна.   Тэнд ураны хайгуул хийж байгаа «Cogegobi»-ийн хувьцааны  70% нь Францын AREVA корпорацийн охин компани болох «Cogema» компанид, 30% нь монголын геолог хайгуул, өрөмдлөгийн «Gobigeo» компаний эзэмшилд байгаа юм. Говьгео-д 1997 он хүртэл оросын оролцоо байсан бололтой юм. Учир нь оросын хэвлэлүүд энэ талаар ихээхэн халаглаж бичдэг. Монголын ураны салбарт одоо францаас гадна канад, америкууд голлох хөрөнгө оруулалтыг хийж, энэтхэгүүд оролцох хүслээ илэрхийлж байгаа нь оросуудад огтхон ч таалагдахгүй байна.
    Хэдийгээр оросууд баяжуулсан ураны нөөцөөрөө дэлхийд хоёрт бичигдэж байгаа ч зах зээл дээрх үнийн өсөлт, эрс хурдтай өсч байгаа хэрэгцээнээс улбаалаад тун удахгүй энэ байр сууриа алдах төлөвтэй гэнэ. Тийм учраас тэд хяналтандаа авч болохоор нөөцүүд, эхний ээлжинд африкийн улсууд руу анхаарч байгаа ч монголыг мартах сонирхолгүй ажээ.                     
      В.Родионов, Т.Бадмацыренов, Д.Шүрхүү  гэсэн зохиогчидтой “Оросуудын монгол дахь «эргэн ирэлт»: стратегийн сонголтын асуудлууд” гэсэн ном орост хэвлэгджээ. Зохиогчид номынхоо нэрийг дээр дурдсан С.Лузянин хэмээх орос судлаачийн гаргасан нэр томъёонд тулгуурласнаа дурдсан байна. С.Лузянин «возвращение в Монголию» гэх ойлголт, нэр томъёог бий болгон хөгжүүлэхээр санаархаж яваа хүн бөгөөд «эргэн ирэлт» гэдэг санаа нь 1990-ээд онд оросын нөлөөнөөс гарсан улсууд дахь оросын байр суурийг бэхжүүлэх гадаад бодлогын, тэр дундаа дотоод арга хэмжээний системийг бий болгох ажээ. Дотоод арга хэмжээний систем гэдэг нь манай “эх оронч”, “байгал хамгаалагч”, “гал” иргэний хөдөлгөөнүүд багтав бололтой.
Холоос харсан дүгнэлт
 
Монголд өрнөж байгаа үйл явдлуудын уг учиг, өрнөл, хэтийн чиг хандлагыг холоос ажиглахад дараах дүгнэлтүүд гарч байна.

-    Монгол улс бие даасан тусгаар улс мөн юм бол хэн нэгнээс хамааралгүйгээр орших, аюулгүй байдлаа бүрэн хангахын төлөө Засгийн газар нь чадах бүхнээ хийх, үндэсний эрх ашгийг дээдлэн хэсэг бүлгийнхний явуулгыг үл тоон үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай.
-    3 сая орчим иргэнийхээ сайн сайхны төлөө хэсэг бүлэг хүний эрх ашгийг үл тоох эрхийг Засгийн газарт сонгогчдын олонхи олгосныг санаж, зоригтой ажиллах хэрэгтэй.
-    Нийт монголчуудын эрх ашгийн төлөө хэсэг жаахан газрын экологи доройтох зэрэг эрсдлийг давах сэтгэл санааны бэлтгэлтэй, эрмэлзэлтэй байж, олон нийтэд ойлгуулах чадвартай байх хэрэгтэй.
 
Энд оросын стратеги судлаачдын дүгнэлтээс авууштай зүйл байгааг зориуд сануулъя. Оросууд бүс нутгийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдалд монгол улс нөлөөлөхүйц байхад юу саад болж байгааг дүгнэхдээ:
- Монголын эдийн засгийн хөгжилд улс төрийн тогтворгүй байдал, гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээх санхүүгийн үүрэг нь тогтворгүй, ойлгомжгүй зэрэг байдал нь саад болж байгаа гээд энэ чиглэлд “ажиллахыг” анхааруулжээ.
- Мөн дэлхийн хамгийн их хүн амын нягтаршил бүхий улстай ойр хөрш байгаагаа ашиглан мал аж ахуйн бүтээгдэхүүний хангамж хийх том стратегиа харж чаддагүй хэмээн маниусыгаа хөөрхийлжээ.
Энэ бол том сургамж ! Монголчууд бид холоос харсан ийм дүгнэлтүүдийг ухаарч, ажил болгож чадвал эдийн засгийн тусгаар тогтнол айсуй.
Стратеги судлаач Ц.Баярхүү

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Ард (182.160.34.140)
    Луйварчдыг шууд буудаж эхлэхгүй бол өөрсдөө энэ ДОНТОХ үйлдлээ зогсоохгүй гэж үздэг хүмүүс байдаг юм билээ. Тэр үг ҮНЭН л бололтой.
    2013 оны 09 сарын 26 | Хариулах
  • zaa (202.55.182.28)
    Zaa mongolchuud aa, ene yostoi unen yum bichsen bn shu. Baigali orcgin xamgaalna geed xudlaa gutsaad yavaa garuud xariinxnaas zoos avchixaad dalbaganaad yavdag. zoos avaagui bol zugeer l gedsee ileed gertee xevtej bx garuuddaa
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    7 цаг 13 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    7 цаг 23 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    8 цаг 2 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    8 цаг 14 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    8 цаг 29 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    8 цаг 37 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    9 цаг 5 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК