
Энэхүү дуулалт жүжиг нь ҮДБЭЧ-ын урын санд буй дуулалт жүжгийн хэлбэрээр тавигдсан анхны томоохон бүтээлүүдийн нэг юм. Монгол ардын дууны домгоос сэдэвлэн бүтээсэн уг бүтээл нь тухайн үеийн нийгмийн амьдрал ахуй, залуусын хоорондын хайр сэтгэл, хүмүүсийн үзэл бодлын зөрчилдөөнийг монгол ардын харилцаа дуугаар дамжуулан харуулжээ. Сүнжидмаад- СТА, С.Цогтсайхан, СТА, Ц.Түмэнжаргал, Мянганд- СТА Б.Батмэнд, Г.Отгонзул, Наваанд- П.Баярмагнай, Э.Чинчулуун, Дэжидэд- Б.Батцэцэглэн, С.Жанегүль, Баднаанямбууд- СТА, Д.Оюунжаргал, нар тоглох аж.
24tsag.mn