
"X factor" тэмцээний шүүгч, продюсер Саймон Коул удахгүй аав болох гэж байгаа билээ. Тэрбээр өөрийн найз Андрей Силвермэнтэй 10 жил амьдарсан эхнэр Лаураг найз бүсгүйгээ болгосон. Энэ шуугиант мэдээлэл хэвлэлээр тарж, Андрэй Силвермэн ч хоёр хүүхэдтэй эхнэрээсээ салсан юм. Тэгвэл саяхан Сайман Коул хэвлэлд ярилцлага өгөхдөө гэр бүлийнхээ шинэ төлөвлөгөөг ярьжээ. Тэрбээр "Би хэзээ ч хүүхэдтэй болно гэж төсөөлж байгаагүй. Ямар аав болох бол гэдгээ гайхдаг байлаа. Гэхдээ би мэдээж Лаураг ганц бие ээж болгохгүй нь тодорхой" гэжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр удахгүй хүүхдийг нь төрүүлэх Лаура Силверментэй гэрлэхээр төлөвлөсөн байна.