Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Алтнаас 1.7 тэрбум ам.долларын ашиг олно

2013-9-25
0
ЖИРГЭХ

    1d4f88f13914e0cabigУул уурхайн яамнаас cap бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай”  хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг тэргүүтэй албаны хүмүүс оролцож, салбартаа хийгдсэн  ажлынхаа талаар танилцуулав.

Ээлжит бус чуулганаар 3 хуулийн төсөл хэлэлцүүлж байна

УИХ-ын ээлжит бус чуулганаар уул уурхай, ашигт малтмалтай холбоотой гурван хуулийн төсөл хэлэлцүүлж байгааг хурлын эхэнд Д.Ганхуяг сайд онцоллоо. Тодруулбал “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай” хуулийн төсөл, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийн төсөл, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцүүлж байгаа аж.

Урт нэртэй хуулийг бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэнэ

Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах нь гэсэн ташаа ойлголт иргэдийн дунд байгаа. Тиймээс үүнийг залруулах нь зүйтэй байх гэж Уул уурхайн сайд хэлэв. Тэрээр энэ талаар ярихдаа “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуульд нэг ч үг, өгүүлбэрийн өөрчлөлт орохгүй. Нэг ч тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй. Харин энэ хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулна. Ингэснээр энэ хууль бүрэн хэрэгжих боломж бүрдэж байгаа юм. Мөн байгаль орчин нөхөн сэргээгдэнэ. Одоогийн байдлаар 1300 гаруй тусгай зөвшөөрлийн эзэмшигч давхардсан тоогоор 800 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоочихсон. Үүний дээр байгаль орчин нөхөн сэргээгдээгуй байна. Оруулсан хөрөнгө оруулалтыг хаанаас нөхөн төлөх асуудал ч шийдэгдээгуй байна. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар дээрх хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах болон дуусгавар болох хүртэлх хугацаанд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах журам, гэрээний загварыг Засгийн газар батлахаар өөрчлөлт оруулна. Хуулийг мөрдөхөөс өмнө болон хойно олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл, хууль гарснаас хойш олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг энэ журмаар зохицуулахгүй” гэсэн юм.


 Монгол Улс жилд 38 тонн алт олборлоно

УИХ-аас баталсан “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль” хэрэгжиж эхэлснээр алтны худалдаа далд хэлбэрт орсныг иргэд шүүмжилдэг. Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс багассаныг уул уурхайн сайд онцолж байна. Статистик мэдээлэлд 2005 онд 24 тонн алт олборлож байсан нь жил жилээр буурсныг дурджээ. Тухайлбал 2012 онд  зургаан тонн болж дөрөв дахин буурсан байна. Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн зүгээс татварын дарамт их байгааг шүүмжилдэг. Тэр хэрээрээ Монголбанк болон арилжааны банкуудад тушааж буй алтны хэмжээ эрс буурч, улсын валютын нөөц багасчээ. Дээрх хууль батлагдахаас өмнөх дөрвөн жилд 77 тонн алт олборлосон бол хууль хэрэгжснээс хойшхи дөрвөн жилд 48 тонн болж алтны олборлолт 38 хувиар огцом буурсан. Тиймээс алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг уул уурхайн яамнаас боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж байгааг салбарын сайд онцолсон. Одоо мөрдөж буй хуулиар аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монголбанк, арилжааны банкинд тушаасан тохиолдолд суурь нөөц ашигласны төлбөр буюу роялти таван хувьтай, өсөн нэмэгдэх роялти таван хувьтай байгаа юм. Харин Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөлд алтны нөөц ашигласны төлбөрийг 2,5 хувиар тооцож, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг “0” хувьтай байхаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь боловсруулжээ. Энэхүү хууль таван жилийн хугацаанд тогтвортой мөрдөгдөх аж. Оюу Толгой ХХК нь  гэрээнд зааснаар суурь роялти таван хувиар төлөх юм. Хөрөнгө оруулалтын гэрээнд өсөн нэмэгдэх таван хувийн роялтийг төлөхгүй байхаар тусгажээ. Хуулийн төсөлд алтны хөдөлгөөний бүртгэл, тооцоог эрхлэх асуудлыг Монголбанкны бүрэн эрхэд хамруулснаар нэгдсэн хяналтыг тогтоож, тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн олборлосон алтыг нэгдсэн журмаар авдаг системд шилжих юм байна. Мөн алтны худалдаанд зуучлагчдын хууль бус далд наймааг зогсоож, алт олборлолт болон валютын нөөц нэмэгдэнэ хэмээн Д.Ганхуяг сайд онцлов. Алтны худалдааг ил тод болгосноор Монголбанкны гадаад валютын нөөц жилд 1.7-2.0 тэрбум ам.доллар, таван жилд 8.5-10 тэрбум ам.доллар болно гэсэн тооцоо гарчээ. Манай улсын ДНБ энэ онд 12 орчим тэрбум ам.доллар болох төсөөлөл байна. Түүнчлэн жилд Оюутолгой болон бусад уурхайгаас нийт 38 орчим тонн алт олборлох боломж бүрдэн алтыг Монголбанк зах зээлийн ханшаар худалдан авдаг жишиг тогтох аж. Энэ нь өнөөгийн ханшаар 1.7 орчим тэрбум.ам доллар болж улсын төсвийн орлого жилд 50 орчим сая ам доллараар буурах юм байна.

Валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан шатахууны үнэ нэмэгдэхгүй

Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний 37 хоногийн нөөцтэй хэмээн Уул уурхайн сайд онцоллоо. А-80 автобензин 30, Аи-92 автобензин 41, дизелийн түлш 30, ТС-1 42 хоногийн нөөцтэй бөгөөд  улсын нөөцөд хадгалж буй шатахууныг нэмбэл шатахуунаар тарамдахгүй гэдгийг салбарын хүмүүс хэлж байна. Эрчим хүчний хязгаарлалт болон шатахуун түгээгүүрийн эвдрэлтэй холбоотойгоор энэ сарын дундуур зарим төрлийн шатахууныг бага хэмжээгээр олгох түр хязгаарлалт тогтоожээ. Импортлогчдын зүгээс үнэ ханшаа нэмэх хүсэлтийг салбарын сайдад уламжилжээ. Шатахуун импортлогчид валютын үнэ ханш өссөн учраас үнэ ханшаа нэмэхээс аргагүй гэсэн хүсэлт ирүүлээд байгаа. Сүүлийн үед валютын ханш  тогтворжиж байгаа тул үнэ нэмэх үндэслэлгүй. Монголбанкнаас үнэ тогтворжуулах арга хэмжээг эрчимтэй явуулж байгаа учраас  валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн хариултыг уул уурхайн сайд өгчээ.

Орон нутагт эрх мэдэл очно

2010 онд баталсан УИХ-ын Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулиас хойш гурван жилийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгогдоогүй байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосноор хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо өссөн нь сайн хэрэгч бүтээн байгуулалтад шаардлагатай элс, хайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажил зогсонги байдалд орсныг салбарынхан онцолж байв. 
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөлд тусгаснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэх аж. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох эрхийг аймаг, орон нутгийн захиргаанд шилжүүлснээр тусгай зөвшөөрөл олгох эрх мэдлийн төвлөрөл саарах давуу талтайг салбарынхан хэллээ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг түгээмэл тархацтай ашигт малтмалын төрөлд 2.5 хувь байхаар тогтоожээ. Мөн тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг талбайн хэмжээтэй уялдуулан тогтоодог болох зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжсэн хуулийн төсөл болсныг уул уурхайн яамнаас онцлов.

Баруун цанхиас 63 754 мянган тонн нүүрс тээвэрлэжээ

“Эрдэнэс Таван Толгой“ ХК энэ онд Цанхийн зүүн уурхайгаас 4.5 сая тонн, Цанхийн баруун уурхайгаас гурван сая тонн, нийт 7.5 сая тонн нүүрс олборлох зорилт тавин ажиллаж байгаа аж. Ингэснээр өнгөрсөн онд олборлон, экспортолсон нүүрсний хэмжээг гурав дахин нэмэгдүүлэх юм байна. Цанхийн Баруун хэсгээс гурав орчим сая тонн нүүрс олборлон борлуулснаар экспортын орлого 120-150 сая ам.доллараар нэмэгдэнэ хэмээн салбарынхан онцолж байна. “Чалко” компанид нүүрс нийлүүлэх гэрээний дагуу зээлийн өрийн үлдэгдэл болох 170 сая ам.долларыг энэ онд багтаан нүүрсээр төлж дуусгах аж. “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Цанхийн баруун талбайд уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчоор “Хишиг Арвин Индиусртал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн “Монгол уурхайчид” түншлэл шалгаран олборлолтыг гүйцэтгэж байна. Цанхийн баруун уурхай буюу Баруун Цанхи 1,2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд одоогийн байдлаар 636 машин нүүрс буюу 63.754 мянган тонн нүүрс тээвэрлээд байна.Нүүрс экспортлох гэрээг БНХАУ-ын Вэнсвэй, Пушин зэрэг таван компанитай хийжээ.



0
ЖИРГЭХ
Санал болгох
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (182.160.36.41)
    1.7 тэрбум доллар олоод 10 тэрбум долларын хохирол байгальд малчин түмэнд монгол хүнд учрана.
    2013 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.159)
    RT ta nariig lobbydchoo yu
    2013 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.159)
    1.7 terbumiin ashig olood RT d 5.7 terbumiin hongololt edluulheer Mongol 4terbum dollar aldaj bna.Herev onoodriin uushig deer gej uzej baigaan bol tegej tenegteldee maluudaa,harin hoich ue chin ta nariig orshoohgui shuu
    2013 оны 09 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    17 цаг 19 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    17 цаг 45 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    17 цаг 46 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    18 цаг 50 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    19 цаг 27 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    19 цаг 44 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    20 цаг 4 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    20 цаг 7 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    21 цаг 8 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    21 цаг 19 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    22 цаг 12 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    22 цаг 16 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    22 цаг 32 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    23 цаг 16 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК