
Өнгөрсөн хоногт нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 8 дуудлага ирлээ.Дуудлагын дагуу харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд худалдааны ажилчдын байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад нийтийн байрны байшингийн дээвэр, дотор тал, эд хогшил, үүдний амбаарын дотор тал зэрэг шатаж байсныг шуурхай ажиллаж унтраажээ. Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын гудамжинд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад хашаанд хураалттай 2м3 мод шатаж байсныг унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/