
Өчигдөр гарсан гал түймрийн дуудлагын хувьд байшин шатсан 2, гэр хашаа шатсан 1, хөрсний өвс шатсан 1, мод шатсан 1, хог шатсан 2, цахилгаан хэрэгсэлтэй холбоотой 1 дуудлага ирсэн ба дүүргээр нь авч үзвэл Баянгол дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 2, Чингэлтэй дүүрэгт 1, Сонгинохайрхан дүүрэгт 1, Сүхбаатар дүүрэгт 2 дуудлага тус тус ирсэн байна.
Харин уржигдар нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 6, гал
түймрийн зөрчлийн 2, зам тээврийн ослын 1 дуудлага ирж Нийслэлийн аврах
анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн
бүрэлдэхүүншуурхай арга хэмжээ авч ажилласан. Тухайлбал, Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад их 5 ханатай гэр, эд хогшил, хураалттай 5 ханатай гэр шатаж байсныг шуурхай ажиллан унтраажээ. Уг галд иргэн 28 настай эрэгтэй, 3 настай эмэгтэй хүүхэд өртөж нас барсан байсныг дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/