
Монголын жиргээчдийн хамгийн том наадам "UBTwestival" өнөөдөр 18.30 цагт Цүки
хауст болох гэж байна. Тус наадмыг "Гэгээн үндэс ТББ" хоёр дахь жилдээ
зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр хамгийн бэлэн цэцэн үгтэй
жиргээчийг тодруулахаас гадна урлагийн тоглолт дуудлага худалдаа
явагддаг аж. Хамгийн гол нь эндээс олсон бүх орлогыг "Хүүхэд залуучуудын
сургалт хүмүүжлийн тусгай
цогцолбор"-т хандивлах юм байна.
Сонирхуулахад твиттерчдийн
наадмыг дэлхийн томоохон хотуудад зохион байгуулдаг бөгөөд ийнхүү
нэгдсэнээр хүмүүнлэгийн үйлсд гар бие оролцох боломжийг тэдэнд олгодог.