
Өмнөд Солонгосын өсвөрийн хөлбөмбөгчдийн холбооноос зохион байгуулдаг Азийн хөлбөмбөгийн 12 хүртэлх насны фестиваль ирэх сарын 3-6-нд Инчон хотод болно. Энэ тэмцээнд улсаа төлөөлөн оролцох эрхийг Чингэлтэй дүүргийн 24 дүгээр
сургуулийн дэргэдэх “ДМЮ” клубын 11 хүртэлх насны баг авсан юм. Тэгвэл энэ багийн багачуудад ССАЖЯ-наас хувцас хэрэглэлийг нь
гардуулан өгөх үйл ажиллгаа болох гэж байна. Тус арга хэмжээ өнөөдөр 11.30 цагт 24-р сургууль дээр болно.
Сонирхуулахад дээрх баг нь энэ жил “Их талын дуулиан”-аас зохион байгуулдаг футзалын “Дуулиан-2020” болон Монголын хөлбөмбөгийн холбооны гадаа талбайн УАШТ-д түрүүлж байсан юм.