Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МУГЖ С.Жавхлан ”Хамаг Монгол” цомгийнхоо нээлтийг хийлээ

2013-9-26
0
ЖИРГЭХ

хамаг монголМУГЖ С.Жавхлангийн санаачилан хэрэгжүүлж буй “Хамаг Монгол” төслийн хаалтын тоглолт  нөгөөдөр Чингисийн талбайд болох гэж байна. Соёл урлаг, дуу хуураараа нэгдсэн Монгол цустай ахан дүүс нэгдэж Хамаг монголыг төслийг хэрэгжүүлж байгаа нь энэ  билээ.

 Эх орон, төрөлх нутагтаа, элгэн садан, олон үндэстэн ястануудаа нэгтгэхээр сэтгэлийн гал, аялгуу дуугаараа уриа дуудлага хийн Буриад, Халимаг , Өвөрмонгол, Тува ахан дүүстэйгээ хэдийн ханьсаж эхэлсэний гэрч болох энэхүү төсөлд ОХУ-ын Халимаг улсын дуучин Шараан Бадам хаалга, ОХУ-ын Тува  улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан, МУГЖ С.Жавхлан, түүний гэргий уртын дууч Г.Эрдэнэчимэг зэрэг алдартай дуучид нэгдээд байгаа юм.

Мөн “Хамаг монгол” төслийн багийнхан өнөөдөр “Хамаг Монгол” нэртэй цомгийнхоо нээлтийг хийж, хэвлэлийн хурал хийлээ. Тус цомогт Монгол үндэстний нийт 18 дуу багтжээ. Өнөөдрийн хэвлэлийн хуралд дуучин С.Жавхлан фэнүүд болоод “Хамаг Монгол” төслийн дэмжигч хүмүүс хуран цуглажээ. Цомгийн нээлтийн арга хэмжээд ирсэн хүн бүрт дуучин С.Жавхлан шинэ цомгоо бэлэг болгон гардуулж өгсөн юм.

DSC_2895
Хэдийгээр “Хамаг Монгол” төслийн хаалтын тоглолт болох гэж байгаа ч цаашлаад “Дэлхийн Монгол” төсөл болон хэрэгжиж магадгүй гэдгийг дуучин С.Жавхлан хэлсэн юм.

“Хамаг Монгол” төсөл нь өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд Буриад, Тува, Халимаг, Өвөрмонгол, Монгол зэрэг газруудад тоглолтоо хийсэн байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хамаг Монгол” төслийг дэмжин ажиллаж өөрийнхөө ивээл дор авч ажиллажээ.

Мөн Халимаг улсын Ерөнхийлөгч Алексей Маратович Орлов төслийн багийнханыг цагаан гэртээ хүлээн авч уулзан баяр хүргэж амжилт хүсэн уг төслийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Нөгөөдөр тоглогдох хаалтын тоглолт Монгол, Тува, Өвөрмонгол, Халимаг гэсэн улс үндэстэнүүдийн ёс дэгийг харуулсан 5 хэсгээс бүрдэх аж. Хаалтын тоглолтод нийт 250 гаруй уран бүтээлч оролцох аж. Уг төсөл болон хаалтыг тоглолтыг ССАЖЯ дэмжин ажиллаж байгаа аж.

DSC_2859Цомгийн баярын үеэр МУГЖ дуучин С.Жавхлантай ярилцсанаа хүргэе.

-    “Хамаг Монгол” төслийн хүрээнд тоглолт хийгээд явж байхад хүмүүс нь та бүгдийг хэрхэн хүлээж авч байв?

-     Би багаасаа Монголоороо омогшиж өссөн хүн. Миний ээж түүхч, аав маань зохиолч яруу найрагч хүмүүс. Гал голомт, түүх ёс заншлыг маш их ярьж хүүрнэж өгдөг хүмүүс байсан. Энэ их омогшлоороо эх орон гэдэг үзэл маань дэвэрч байлаа. Энэ ажил маань цаашид үргэлжилнэ. Ер нь би “Хамаг Монгол” төслийнхөө ажлаар маш олон ээж, аавуудтай уулзаж байсан. Тувад явж байгаад малчин айлд ороход нэгэн ээж биднийг хараад баярлан уйлж байсан. “Бид үргэлж монголчууд руугаа цайныхаа цацлыг өргөдөг шүү дээ. Бид үргэлж л Монголынхоо заяаг их байг гэж боддог шүү дээ” гэж уйлж хэлж байсан ээжүүд олон байсан. Бидэнд айраг, цагаа хоол хүнсээ бэлдээд угтаж авах хүмүүс ч байсан. Халимагийн гудамжинд явж байхад “Та бүгд их ачтай хүмүүс юм. Манай гэрт явж очье” гэж хэлэх ч хүмүүс байсан. Дэлгүүрт яваад ороход дугаарлаж байсан хүмүүс бидэнд зайгаа тавьж өгч байсан. Биднийг их санаж хүлээдэг хүмүүс байна лээ. Дэлхийн нөгөө бөөрөнд дайн болж байна. Тэгэхэд Хамаг Монгол бид нэг нэгээ гээд сэтгэлээсээ зүтгэж байна. Ингэж байгаа нь үнэхээр гайхалтай. Өвөрмонгол ээж хүн цайныхаа дээжийг өргөхдөө “Монголын минь заяа бүтэн байг” гэж хэлдэг. Гэтэл бид нар өөрсдийг нь хужаа гэдэг. 6000 км замыг туулаад бид уулзаж, нэг дор цуглаж тоглолтоо хийх гэж байгаадаа баяртай байна.

-     Цаашид уг төслөө үргэлжүүлэх үү?

-    “Дэлхийн Монгол” нэртэйгээр үргэлжүүлнэ. Бид удахгүй Америк явж тэнд байгаа монгол ахан дүүстээ очиж тоглоно.

-    Монголын талаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ихээхэн тусалцаа дэмжлэг үзүүлсэн юм байна. Харин Тува, Буриад, Өвөрмонгол, Халимагийн зүгээс яаж дэмжиж ажилласан бэ?

-    Бид нарыг Халимагт яваад очиход Ерөнхийлөгч нь надтай хамт тоглолтон дээр дуулсан. Тайзны ард уйлаад энэ ажлыг сайн зохион байгуулаарай гэж надад хэлсэн. Халимагийн Ерөнхийлөгч хэлэхдээ “Бид энэ цагаас хойш хамтдаа байх ёстой. Сэтгэл зүрх, яс, цус гарал үүсэл маань нэг шүү дээ” гэж хэлсэн. Тувад болсон тоглолтыг тус улсын Соёлын яам нь зохион байгуулсан. Бас Ерөнхийлөгч нь галын тулгыг өөрийнхөө өргөөнд залж хүлээж авсан. Мөн Буриадын Соёлын яам, Засгийн газар биднийг дэмжсэн. Бид Тусгаар тогтносон, эрх чөлөөтэй оронд төрсөн хүмүүс. Харин бидний заримд ийм хувь тохиол дутсан байж магадгүй. Тиймээс энэ хүмүүсийг эх орондоо халуун сэтгэлээр сайхан хүлээж авъя. Бид дэлхий дээр маш олуулаа. Дэлхийн 16 оронд Монголоор омогшидог олон хүмүүс байна. Энэ хүмүүс чинь Монголоо санаж байдаг юм шүү. Бид бүгд бие биенээ хайрлая. Энэ арга хэмжээг маань хамгийн анх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань дэмжиж ажилласан. Тиймээс бид ачийг нь хариулж нөгөөдөр тоглолтоо маш сайн тавъя гэж бодож байна.
DSC_2854

Т.Энхэлээ   

0
ЖИРГЭХ
Санал болгох
Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (202.179.20.229)
    ерөнхийлөгч болон жавхландаа амжилд хүсьеэ
    2013 оны 09 сарын 26 | Хариулах
  • зочин (202.179.11.34)
    ерөнийлөгчдөө баярласнаа хэлэхээ мартаж болохгүй ээ
    2013 оны 09 сарын 26 | Хариулах
  • зочин (202.179.11.34)
    Шилдэг Монгол залуус та нартаа их баярлаж яваа. Жавхлан бол энэ цагийн онцгой Монгол хүү. та нарын дууг татаж аваад байнга сонсож явдаг ээж нар Дорнодод олон байдаг шүү. Сэтгэлээс гарсан сэтгэлт хүрсэн сэтгэлд шингэсэн дуунууд тань үүрд хит байх болно. улам их амжилт хүсэж байна.
    2013 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.170.69.196)
    Жавхлан чи монгол ухааны нэг хэсэг юм байна шүү. Бас Эхнэрээ маш зөв сонгосон байгаа юм даа. Амжилт
    2013 оны 09 сарын 26 | Хариулах
  • Oyungerel (103.9.91.146)
    Маш сайхан төсөл хэрэгжүүлж элэг нэгтнүүдээ нэгтгэж байгаа төслийн багийнханд амжилт хүсье. Энэ төслийг дэмжсэн Ерөнхийлөгчдөө баяр хүргэе
    2013 оны 09 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    6 цаг 9 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    6 цаг 13 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    7 цаг 58 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    8 цаг 31 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    8 цаг 37 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    9 цаг 33 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    9 цаг 39 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    9 цаг 40 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    10 цаг 4 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    10 цаг 26 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    11 цаг 20 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    11 цаг 36 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 40 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    12 цаг 4 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    12 цаг 15 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    12 цаг 16 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    12 цаг 38 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    12 цаг 47 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    14 цаг 2 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    14 цаг 3 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК