
Өнгөрсөн жилүүдэд урианхай сурын УАШТ хөдөө орон нутагт зохиогддог байсан бол энэ жилээс эхлэн нийслэл хотноо болж харваачдад спортын зэрэг, цол олгохоор зэхжээ. Түүнчлэн энэ тэмцээнд Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймгуудаас баг тамирчид оролцохоор ирээд байна.