
Тэмцээн энэ жилийн хувьд "Эрүүл Монгол хүүхэд" уриан дор зохиогдож байгаа бөгөөд аймаг, нийслэлийн дунд сургуулийн сурагчид гурван насны ангилалд өрсөлдөнө. Шигшээ наймд шалгарсан хүүхдүүдээс таван хүүхдийг сонгож тусгай бэлтгэлд хамруулаад ирэх оны хоёрдугаар сард Япон улсын Токио хотноо болох "HAKUHO CUP" олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээр шагнах юм байна.