
Тунхаглан бичнэ би... хэмээн шүлэглэсэн Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан "Дөрвөн цагийн тал" хүндэтгэлийн цэнгүүн өнөөдөр 17:00 цагт Соёлын Төв Өргөөнд болох гэж байна. Тоглолтонд түүний шүлгээр бүтсэн "Дөрвөн цагийн тал", "Өвөрхангайн дуулал", "Алтан намар", "Бүүвэйн дуу" зэрэг олон сайхан дуу эгшиглэхээс гадна үе үеийн "Болор цом"-ын эзэд оролцож уран бүтээлийнхээ дээжээс толилуулна.
Сонирхуулахад Д.Пүрэвдорж нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, "Болор цом" наадмын анхны тэргүүн шагналтан юм. Түүний "Хөх даалимбан тэрлэг", "Сэгс цагаан богд", "Хар цас" зэрэг найраглалыг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Мөн тэрээр олон арван шүлэг тэрлэсэн байдаг бөгөөд таван ном, хоёр дуурь бичсэн аж.