
УГЗ Ц.Чулуунбат нь Монголын орчин үеийн хөгжмийн урлагт зүтгээд 40 жил болсон баяраа энэ тоглолтоороо тодотгож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд бүтээсэн хит дуунууд болон шинэ уран бүтээлүүдээ тус тоглолтоороо толилуулах аж. Нийт 200 гаруй хүн гар бие оролцож байгаа тус тоглолт нь гурван цаг үргэлжлэх бөгөөд 100 хувь амьд тоглолт болохоороо онцлог юм.
Тоглолтод Харанга, Чингис хаан, Никитон, Sweetymotion, Freezone, Ньюанс, Гурван охин, Киви, Аnemone, Мотив, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, Б.Чинбат, Т.Дэлгэрмөрөн, Б.Баярцэцэг, BX, Наагий болон симфони найрал хөгжим, бүжгийн Натур дээнс хамтлаг зэрэг уран бүтээлчид оролцоно. Тоглолын ерөнхий продюсероор хөгжмийн найруулагч М.Болд ажиллаж байгаа бол найруулагчаар Н.Халиун ажиллах юм байна.