
“Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн
төлөө” нэртэй дэлхий нийтийг хамарсан яруу найргийн уншлага маргааш буюу 28-нд 100 улсад
нэгэн зэрэг болох гэж байна. Манай улс дахь нэгдсэн уншлага 11.00-13 цагийн хооронд Зүүн хүрээ-Дашчойлин хийдийн Бурхан багшийн дуганд болно. Мөн дээрх цагуудад Дархан, Дорнод, Сүхбаатар зэрэг орон нутгуудын номын ордон, номын сангуудад уншлага болох гэнэ.
Тус уншлага гурав дахь
удаагаа зохиогдож байгаа бөгөөд АНУ-ын яруу найрагч Майкл Ротенберг,
Терри Каррион нар анх санаачилж байжээ. Анхандаа яруу найрагч-зохион байгуулагчтай эхэлсэн энэ үйл явдалд
яваандаа дэлхийн өнцөг булан бүрээс хөгжим, дүрслэх урлагийнхан болон
гэрэл зурагчид нэгдэн салбар хоорондын эвсэл болон өргөжин тэлсээр
байгаа юм.