
“Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” сэдэвт яруу найргийн уншлага өнөөдөр дэлхийн 100 улсад болж байгаа юм. Манай улс энэ жил “Яруу найргийн үлэмжийн шидэт эрчмээр хүмүүний ертөнцийн сүүдэртэй талд илүү тод гэрэл тусгая” сэдвийн дор оролцож байгаа билээ.Тэгвэл өнөөдөр нэгдсэн уншлагыг МЗЭ, Дэлхийн яруу найргийн академи, Монголын чөлөөт зохиолчдын холбоо хамтран зохион байгуулж байна. Зүүн хүрээ Дашчойлон хийдийн Бурхан багшийн дуганд яг одоо эхэлж буй тус уншлагад яруу найраг сонирхдог, дуртай хэн бүхэн оролцож болох юм.