
Тус тэмцээнд манай улсаас эмэгтэй, эрэгтэй бүтэн багаараа оролцож байна.
Эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Урантунгалаг (“Хангарьд” клуб), ОУХМ А.Энхтуяа (“Хангарьд” клуб), ОУХМ Н.Ариунбилэг, эрэгтэйчүүдээс ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Долгорсүрэн нар өрсөлдөнө.
Урьдчилсан харваа өнөөдөр эхлэх бөгөөд тэмцээний гурав дахь өдрөөс багийн, дөрөв дэх өдөр ганцаарчилсан төрлийн хасагдах шат эхлэх юм.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр дэлхийн байт харвааны холбооны чуулган болсон бөгөөд манай улсаас гурван төлөөлөгч оролцсон байна.