
Уг наадам нь Хятадын төрийн зөвлөлийн батлан зөвшөөрсөн, Хятадын дотоодын цорын ганц олон улсын ардын урлагийн наадам юм. Энэхүү наадмыг Хятадын Урлагийн холбооноос хотуудтай хамтран 1990 оноос зохион явуулсан бөгөөд гурван жилд нэг удаа болдог. Дэлхийн таван тивийн 13 орны урлагийн хамтлаг, 300 гаруй уран сайханчид тус наадамд оролцжээ. Энэхүү наадамд Монгол улсаа төлөөлж ҮДБЭЧ-ын 30 гаруй уран бүтээлч оролцож, дэлхийн 16 орноос үндэсний бүжгээрээ гайхуулж "Шилдгийн шилдэг" алтан цомын эзэд болов. Уран бүтээлчид урд шөнө буюу 9 сарын 27- ны 01 цагт эх орондоо ирлээ.
Урлагийн наадам ардын бүжиг, хөгжмийг голлож, театрт болон талбайд зохиогдсон наадамд Орос, Америк, Монгол, Египет, Чех, Мексик зэрэг орноос өмнөх наадмуудад оролцож байсан хамтлагууд ирсэн аж. Мөн Етиопын үндэсний дуу бүжгийн чуулга, Пакистаны үндэсний урлагийн чуулга, Сенегалын Африкийн бүжгийн чуулга, Тринида болон Тобагогийн ган бөмбөр симфони хөгжмийн чуулга наадамд анх удаагаа оролцжээ.
Сэтгэгдэл (2)