
Тэрбээр тус тэмцээний 73 кг-ийн барилдаж, хүрэл медаль хүртсэн байна. Харин эрэгтэй 60 кг, 66 кг, 73 кг-д Монгол дөрвөн бөх дэвжээнд гарсанаас Г.Одбаяр, Б.Батгэрэл нар шагналт V байр эзлэв.
66 кг-д Б.Батгэрэл мөнгөн медалийн төлөө Беларусын бөхөд ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын бөхөд дийлдсэнээр шагналт V байр эзлэв. 60 кг-д Г.Хэрлэн VIII байр шалгарсан байна.
Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эмэгтэй 70 кг, -78 кг, +78 кг, эрэгтэй 81 кг, 90 кг, -100 кг, +100 кг жингийн медальтнууд тодорно. +78 кг-д зодоглож буй О.Жавзмаа эхний тойрогт хийлж, улмаар Казахстаны бөхийг ялснаар Беларусын бөхтэй мөнгөн медалийн төлөө барилдахаар шалгараад байна. -100 кг-д Э.Энхбат мөнгөн медалийн төлөө Бразилийн бөхтэй барилдана.