
“Чингис хаан” дуурийг 2003 онд анх тайзнаа тоглож байжээ. Харин энэ удаад шинэ залуу гоцлол дуучдыг оролцуулж, хувцас хэрэглэлийг бүрэн шинэчилэн тоглох гэж байгаагаараа онцлогтой юм байна.
УДБЭТ нь тус дуурийг Монголын сонгодог урлагийн үндэсний брэнд болгох зорилготой ажиллаж байгаа бөгөөд цаашид улсын хэмжээний баяр наадам, тусгаар тогтнолын өдрүүдээр тоглох юм байна.
Энэ удаа МУГЖ Э.Амартүвшин, СТА Б.Эрдэнэтуяа, СТА М.Дариймаа, гоцлол дуучин Г.Шижирболд, Б.Энхнаран, дуучин С.Бат-Эрдэнэ нар анх удаа “Чингис хаан” дуурьт тоглох аж. Мөн УДБЭТ-ын гоцлол болон найрал дуучид, балетын жүжигчид бүгд оролцох юм байна.
Т.Энхэлээ