
“Наран мандах нутаг”, “Зүрхэнд гэрэлтэх од", “Амьдралын амт”, “Гэрэл”, “Анхны болзоо”, “Цэцэг”, “Өвөө би танд хайртай” зэрэг богино болон бүрэн хэмжээний кино, “Одноогийн ток шоу”, “60 секунд” хөгжөөнт шоу нэвтрүүлгээрээ үзэгчдэд эчнээ танил болсон “Аврора” энтертайнмент нь шинэ уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ. Тэдний шинэ уран бүтээл “The Call” нэртэй сэтгэхүйн аймшгийн жанрын бүрэн хэмжээний уран сайхны кино ирэх сарын 3, 4-нд “Тэнгис”, “Өргөө” кино театрт нээлтээ хийх гэж байна. Киноны найруулалтаар богино хэмжээний киногоор үзэгчдэд танил болсон найруулагч Б.Чингүүн ажилласан бол зураглаачаар Австралийн кино зураглаачдын холбооны гишүүн Д.Ангараг ажиллажээ. Харин гол дүрд дуучин Э.Урангоо болон жүжигчин М. Баянбаатар, Б.Батзаяа нар тоглосон байна.