
Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний авлига авсан Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн У.Раднаабазар нарын таван албан хаагчийг шүүх хурал өглөөний 09.00 цагаас хойш үргэлжилж байна. Хуралд шүүгчээр О.Жанчивнямбуу, Ц.Оюунчимэг, М.Нармандах, өмгөөлөгчөөр Л.Жавзмаа, Г.Хандсүрэн, Ч.Болдбаатар, Ж.Баярсайхан, С.Батжаргал, П.Төрбат, улсын яллагчаар П.Халиун нар оролцож байна. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2-т зааснаар буруутган шүүж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/