
Баянзүрх дүүргийн Дарь-Эхэд оршин суух 41 настай эмэгтэй Б-г хамтран амьдрагч болох 51 настай эрэгтэй Г нь зоджээ. Улмаар 103 дугаарын утсаар дуудлага өгч ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаад нас барсан байна. Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн шалгаж байгаа аж. Тиймээс архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг НЦГ-аас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/