Хоногийн
хугацаанд Аврах гал унтраах анги унтраасан 7 байгаагаас байшин шатсан
3, гэр шатсан 2, хог шатсан 1, бусад 1 дуудлагатай байлаа. Дүүргээр авч
үзвэл Баянзүрх дүүрэгт 3, Сонгинохайрхан дүүрэгт 2, Сүхбаатар дүүрэгт
1, Налайх дүүрэгт 1 дуудлага тус тус ирсэн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Ботаникийн автобусны буудлын урд авто зам дээр зам тээврийн осол болж хүмүүс гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг шөнийн 02:13 цагт өгснөөр Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад "Норд бенз" ачааны автомашины араас, "порестор" загварын суудлын автомашин мөргөж 21-23 насны 5 иргэн хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж яаралтай үзүүлж амь биеийг нь авран хамгаалж холбогдох байгууллагад хүргэжээ.
Д.Ундрах/24tsag.mn/
Сэтгэгдэл (1)