
Оюуны бэрхшээлтэй хүмүүсийг спортоор хөгжүүлж, тэднийг эрүүл бие бялдартай тамирчин болоход нь дэмжих зорилготой Тусгай олимпийн хороог байгуулжээ. "Бид ч бас чадна" гэсэн уриатай тус байгууллага нь оюуны бэрхшээлтэй
хүмүүст зориулж төрөл бүрийн спортын сургалт тэмцээн олон нийтийн үйл
ажиллагаа зохион байгуулж тэдэнд туслах мэргэжлийн багш, дасгалжуулагч
нарыг сургадаг юм байна.
Г.Ариун гэх эмэгтэйн үүсгэн байгуулсан Тусгай олимпийн хороо нь Олон улсын олимпийн хорооны гишүүн бөгөөд оюуны бэрхшээлтэй тамирчдад зориулсан
тусгай спортын төв байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Сонирхуулахад өнгөрсөн хоёрдугаар сард БНСУ-д болсон тусгай олимпийн өвлийн наадамд манай улсын тамирчид оролцсоноос Б.Элбэгзаяа, У.Нинжбадам нар цанын төрөлд тусгай байрт шалгарсан юм.