
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд амьдардаг зургаан айл шүүхэд гомдол гаргажээ. Эдгээр айл тус хороонд арваас дээш жил оршин сууж байгаа ч өнөөдрийг хүртэл газраа нэр дээрээ шилжүүлэн авч чадаагүй байгаа аж. Анх тус хороонд шилжиж ирээд газар өмчилж авах тухай хүсэлтээ хорооны Засаг дарга Н.Алтанцэцэгт удаа дараа хүргүүлж байжээ. Гэтэл шалтгаан тоочин хүсэлтийг буцаасаар байсан гэнэ. Эдгээр зургаан айл Н.Алтанцэцэгийг хорооны даргын албанаас буусны дараа хорооны шинэ даргадаа газар өмчлөх хүсэлтээ дахин хүргүүлсэн байна. Гэтэл тус зургаан айлын газар нь Н.Алтанцэцэг болон түүний хүүхдийн нэр дээр бүртгэгдсэн байжээ. Ийнхүү санаатайгаар эдгээр айлын газрыг булаасанд гомдолтой байгаа учраас шүүхэд хандсан байна. Н.Алтанцэцэг хорооны Засаг даргаар ажиллаж байхдаа өрх толгойлсон эмэгтэйчүүдийг сонгож ийнхүү хохироодог байсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/