
Улаанбаатар хотноо 100 буудалт эмэгтэйчүүдийн даамын дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. Энэхүү тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Польш, Украин, Голланд, Беларусь зэрэг арван орны 16 тамирчин оролцож, тойргоор өрсөлдөх юм байна. Манай улсаас Ази тивийн аварга, их мастер М.Нямжаргал. Э.Мандахнаран, дэд мастер М.Одгэрэл нар оролцох аж. Тэмцээний ерөнхий шүүгчээр Литва улсын иргэн, олон улсын шүүгч Рима Даниливичене ажиллах бол Дэлхийн даамын холбооны ерөнхийлөгч Харри Оттен болон тэмцээн хариуцсан захирал Яцек Павлицки нар хүндэт зочноор уригдсан байна. Тус тэмцээн өнөөдрөөс эхлээд энэ сарын 16-ныг хүртэл үргэлжлэх юм.