
Монгол Улс, БНХАУ-ын хооронд ялтан солилцох гэрээг 2011 оны зургаадугаар сард байгуулсан. Гэрээг тус оны арваннэгдүгээр сард УИХ-аар соёрхон баталсан. Хятадын талын хувьд уг гэрээний асуудлаар хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын Консулын зөвлөлдөх 2013 оны уулзалтаар хөндөж ярилцаж ирсэн. Уг асуудал нь Хятадын Хууль зүйн яамны эрх хэмжээний асуудал учраас нэлээд хугацаа шаардаж байгаа тухай албан бус мэдээлэл ирүүлдэг. Гэрээний талаар зөвшилцөл ямар төвшинд явж байгаа талаар манай улсын Хууль зүйн яам тодорхой мэдээлэлтэй байгаа болов уу. Учир нь гэрээнд ялтныг эх оронд нь шилжүүлэн авах асуудлыг Монголын талаас Хууль зүйн яам хариуцан ажиллахаар заасан байдаг байна.
Өнгөрсөн оны гуравдугаар сард Хятадад ял эдэлж байсан Монголын хоёр иргэний үлдсэн ялыг эх оронд нь эдлүүлэхээр авчирсан юм. Харин энэ онд есөн иргэнийг БНХАУ-аас шилжүүлэх саналыг Хятадын талд тавиад байгаа. Хятадын тал саналыг судлан үзээд Монгол улсын гурван иргэний ялыг эх оронд нь эдлүүлэх зөвшөөрөл ирүүлснийг Хууль зүйн яам болон Улсын ерөнхий прокурорын газарт хүргүүлээд байгаа аж.
Сэтгэгдэл (1)