
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Анир” дуу бичлэгийн студи, ерөнхий найруулагчаар Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам, хөгжмийн найруулагчаар тус хамтлагийн продюсер МУСТА Б.Алтанхуяг ажиллаж байгаа юм. Мөн тус тоглолтод Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгийн оркестр, Хөгжим бүжгийн коллежийн нийт хамт олон оролцох аж. Тоглолтын тасалбар удахгүй худалдаанд гарах бөгөөд тэд www.uvertura.mn сайтаараа дамжуулан тасалбараа худалдаалах юм байна.
Сонирхуулахад дөрвөн жилийн өмнө байгуулагдсан Увертюра хамтлаг “Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Халуун элгэн нутаг”, “Дөрвөн цагийн тал”, зэрэг Монголчуудын сонсох дуртай дуунууд болон өөрсдийн шинэ уран бүтээлүүдийг Монгро поп опера чиглэлд оруулан дуулсан байдаг. Энэ нь ч олны талархлыг хүлээгээд байгаа бөгөөд тэдгээр дуунуудаа улсын баяр наадмын нээлт хаалтын арга хэмжээнд олон удаа дуулж байсан юм.