Дуучин Жастин Бибер сүүлийн үед олон нийтийн дунд танхай үйлдэл гаргадагаараа алдартай болоод байгаа. Тэрбээр өгзөгөө гаргасан зургаа интернетэд тавьж, шүтэн бишрэгчийнхээ утсыг өмдөндөө шургуулсан гээд дэггүй хэрнээ ёс зүйгүй үйлдлүүд гаргах болсон. Тэгвэл хамгийн сүүлд түүний Хятадын алдарт цагаан хэрмээр аялж явахдаа авахуулсан зураг нь шуугиан тариад байна. Учир нь тэрбээр түүхт Цагаан хэрмээр явахдаа өөрөө алхалгүй хаан мэт хамгаалагч нарынхаа мөрөн дээр суужээ. Энэ нь олон нийтийн, ялангуяа хятад иргэдийн дургүйцлийг төрүүллээ. Өмнө нь хэн ч ийм үйлдэл гаргаж байгаагүй тул залуу одын болчимгүй үйлдэлд эгдүүцсэн хятадууд дахин хилээр оруулж болохгүй гэж дургүйцсэн сэтгэгдлээ интернет сүлжээнд илэрхийлж байна.








Сэтгэгдэл (4)