
“Наран мандах нутаг”, “Зүрхэнд гэрэлтэх од", “Амьдралын амт” зэрэг богино болон бүрэн хэмжээний кино, “Одноогийн ток шоу”, “60 секунд” хөгжөөнт шоу нэвтрүүлгээрээ үзэгчдэд эчнээ танил болсон “Аврора” энтертайнментийн шинэ уран бүтээл “The Call” нэртэй сэтгэхүйн аймшгийн кино өнөөдөр "Тэнгис", “Өргөө” кино театрт нээлтээ хийх гэж байна.
Киноны найруулалтаар богино хэмжээний киногоор үзэгчдэд танил болсон найруулагч Б.Чингүүн ажилласан бол зураглаачаар Австралийн кино зураглаачдын холбооны гишүүн Д.Ангараг ажиллажээ. Харин гол дүрд дуучин Э.Урангоо болон жүжигчин М. Баянбаатар, Б.Батзаяа нар тоглосон байна.