
Тэрээр “Мөнх гал” хэмээн нэрлэсэн энэхүү үзэсгэлэн “Маршал арт” галерейд энэ сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм. Үзэсгэлэнд түүний 20 гаруй бүтээл тавигдах бөгөөд зураач тэрхүү бүтээлүүдээрээ өөрийн ертөнцийг үзэх үзэл, арга ухаан, итгэл үнэмшил, оюуны хүч чадлыг нээн харуулахыг зорьсон аж.
Сонирхуулахад тэрээр 2009 онд СУИС-ийн ДУДС-ийн уран зургийн анги төгссөн бөгөөд одоо Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын Политехник коллежийн багшаар ажиллаж байгаа юм.